Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд 10 бөх барилдана

img

 

 ОХУ-ын  Красноярск хотод Б.Сайтиевийн нэрэмжит өсвөрийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болно. Тэмцээнд манай улсын 10 бөх барилдах юм.

 

Арванхоёр дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнээр 42, 50, 58, 69, 85, 120 кг, 46, 54, 63, 76, 100 кг-ийн жингийн барилдаан болно. Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхийг 50 мянган рубль, хоёрдугаар байрт 30, гуравдугаар байрт 15 мянган рублиэр шагнах аж. Мөн  түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнах  юм байна.

 

Энэ тэмцээнээс манай улсын тамирчин Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль авч байсан түүхтэй. Сүүлийн хоёр жил манай бөхчүүд тус тэмцээнийг өнжсөн байна.

 

Энэ жил манай улсаас:

 

  • 46 кг П.Дашцэрэн, Э.Төгсжаргал, Н.Наранхүү /Дархан-Хасу-Мегастарс клуб/

 

  • 54 кг Д.Жамсранжав /Дархан-Хасу-Мегастарс клуб/

 

  • 58 кг Б.Мөнхзориг /Аварга” ахлах дунд сургууль/

 

  • 63 кг Г.Төртогтох /Дархан-Хасу-Мегастарс  клуб/

 

  • 69 кг Т.Тэргэл, /Дархан-Хасу-Мегастарс клуб/

 

  • 76 кг Д.Оргилох, /Дархан-Хасу-Мегастарс клуб/

 

  • 85 кг Б.Билгүүн /Дархан-Хасу-Мегастарс клуб/

 

  • 100 кг Г.Пүрэвдорж /Дархан-Хасу-Мегастарс клуб/ нар хүч сорино.

 

Тэмцээн энэ сарын 29-30-нд Красноярск хотын “Футбол-Арена Енисей” ордонд болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ