Трампийн алдрын одыг эвдэлжээ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трампийн холливуудын алдрын гудамжинд байрлах одыг эвдэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Трамп 2007 оны зургаадугаар сард холливуудын гудамжинд өөрийн гэсэн алдрын одтой болсон юм.

 

Тэгвэл өчигдөр Жамес Отиц гэх эр уг одыг эвдэлжээ.

 

Тэрбээр одыг эвдэлсэн шалтгаанаа “TMZ” сайтад “Трамп олон эмэгтэйчүүдийг гомдоосон. Тэр яг л хүчирхийлэгч шиг аашилдаг. Би түүнээс айхгүй байна. Над дээр ирсэн ч би од эвдэлснийхээ төлөө уучлалт гуйхгүй” гэж хэлжээ.

 

Цагдаагийнхан Отицийг баривчилсан байна. Холливуудын алдартнуудын одыг хариуцдаг ажилчид Трампийн одыг дахин засварласан байна.

 

 

Трампийн од өнгөрсөн нэгдүгээр сард халдлагад өртсөн билээ. Нэг этгээд шүршигч будгаар од дээр хас тэмдэг зуржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ