Италид дахин газар хөдлөв

Италид өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлж, их хэмжээний хохирол амссан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Албаныхан "6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон" гэж мэдэгджээ.
Нийслэл Ром хотоос 80 км-ийн цаана байрлах Виссо, Пругиа хотноо газар хөдлөлт болжээ. Эхний газар хөдлөлт 5.4 цагт болсон бол дараагийн газар хөдлөлт 7.10 цагт болсон байна. Албаныхан “Өнгөрсөн шөнө дээрх хотуудад 5.4, 6.2 баллын газар хөдлөлт болсон” гэв.
Италийн иргэний хамгаалалтын албаны дарга Фабризи Курсио “Газар хөдлөлтөөр нэг хүн амиа алдсан. 73 настай эр газар хөдлөлтийн үеэр зүрхний шигдээсээр амиа алдсан байна. Одоогоор газар хөдлөлтөөр хэдэн хүн өртсөн талаарх мэдээллийг хүлээн аваагүй байна” гэж мэдэгдлээ.
Хоёр дахь газар хөдлөлтийн үеэр Виссо хотын 10 гаруй барилга нуржээ. Гамшгийн бүсээс иргэдийн нүүлгэн шилжүүлэ байна.
Хоёр сарын өмнө Италид цуврал газар хөдлөлт болж, 300 гаруй хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ