3800 цагаач амиа алджээ
2016-10-27

 

НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас энэ оны есөн сарын байдлаар 3800 цагаач иргэн Газар дундын тэнгист осолдсон хэмээн мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” дамжууллаа.

 

Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их гэнэ. 2014-2015 онд 3740 цагаач иргэн амиа алджээ.

 

Итали, Грекийн эргийн ойролцоо энэ онд цагаачдыг тээвэрлэж явсан 107 завь осолджээ. Италийн эргийнхэн ойролцоогоор 1700 орчим хүнийг аварчээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь дайн, мөргөлдөөн, өлсгөлөн, террористуудаас зугтааж, эх орноосоо дүрвэсэн байна.

 

Европын орнууд аюулгүй байдлын улмаас цагаачдыг хүлээн авахаас эрс татгалзах болсон юм. Европын холбоо Туркийн Засгийн газар цагаачдыг хүлээн авах асуудлаар гэрээ байгуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин