Д.Балжинням хүрэл медаль хүртжээ

img

Турк улсын Чорум хотодчөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн  61 кг-ийн жинд Д.Балжинням барилдаж, хүрэл медаль хүртжээ.

 

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 120 кг-ийн жингийн барилдаан болсон. Улмаар 61 кг-ийн жинд барилдсан ҮБТДС-ийн бөх, спортын мастер Д.Балжинням хүрэл медаль хүртжээ.

 

Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх В.Рассадинд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд молдавын бөх Георгий Статовыг 11:1 онооны харьцаагаар хожив.

Энэ тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцож буй юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн  61 кг-ийн жинд Д.Балжинням, 74 кг-ийн З.Сумьяабазар, эмэгтэйчүүдийн 60 кг Э.Гантуяа, 69 кг З.Болортунгалаг, 75 кг Б.Даваацэрэн оролцоно.

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.  Тэмцээний 69 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг барилдана.

 

Тэмцээн энэ сарны 25-30-ны өдрүүдэд болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ