Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм. Өнөөдөр НЗДТГ-аас хүлээлгэн өгч байгаа энэхүү 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоноглосон нь нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирч байгааг онцоллоо. Ялангуяа алслагдсан дүүрэг, хорооны яаралтай тусламжийн үйлчилгээ зогсолтгүй ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Яаралтай тусламжийн үйлчилгээнд цоо шинэ стандарт нэвтрүүлсэн 10 автомашиныг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Олон улсын стандартад нийцсэн, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж суурилуулсан автомашинууд байгаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран яаралтай тусламжийг 20 минутад багтаан авдаг болох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд парк шинэчлэлт хийхээс гадна алслагдсан дүүргүүдэд түргэн тусламжийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Уншиж байна |