Хүүхэд хөнөөсөн асрагчийг шүүж байна
2016-10-28

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн гуравдугаар сард олныг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан билээ. “Октябрское Поле” метроны өртөө дээр хар гивлүүр зүүсэн нэг эмэгтэй өртөөний хаа нэгтэй тэсрэх бөмбөг байршуулсан хэмээн олон нийтийг сүрдүүлснээс гадна гартаа 3-4 орчим насны хүүхдийн толгойг барьчихсан байсан юм.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж эмэгтэйг баривчилсан. Гэмт хэрэгтэн Узбекстанаас ирсэн Гулчехра Бобокулова гэгч бөгөөд амиа алдсан хүүхдийн асрагчаар ажилладаг байжээ. Тэрбээр охины амийг хөнөөгөөд дараа нь толгойг тасдаж, гэрийг нь шатаасан байна.

 

Гулчехра охины аминд хүрсэн шалтгаанаа “Путиний цэргүүд Сирийн олон мянган хүүхдийг хөнөөж, устгаж байна. Тун удахгүй исламын дайчид Оросыг эзлэх болно. Аллах Акбар буюу бурхан агуу юм” гэж тайлбарлажээ. Тэрбээр мөн анхны мэдүүлгийнхээ үеэр өөрийгөө Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн мэдэгдсэн юм.

 

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр Москвагийн шүүхэд хаалттай болжээ. Шүүхээс түүнийг санаатай аллага үйлдэж, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулсан хэмээн буруутгаж буй юм. Түүнд цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөж буй талаар албаныхан өгүүлжээ. Асрагч исламын улстай холбоотой гэх нотолгоо олдоогүй болохыг прокурор мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин