Явган зорчигчийг гэмтээжээ

img

Зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж зугтжээ. Баянзүрх дүүргийн нутаг Сансарын Тунелийн баруун туслах замд “Jeep wrangler” автомашины жолооч явган зорчигч 40 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.

 

Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

 

Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугтах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хэрэв жолооч зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.


Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ