Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос энэ сарын 24-нд хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олджээ. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “0II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон байна.
Хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч 1 ширхэг, өмдний тэлээний байж болзошгүй төмөр горхи 6 ширхэг, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг цагдаагийн байгууллага олжээ.
Дээрхи нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 94945409, 89003747 дугаарын утсанд хандана уу.
Уншиж байна |