Пак Ын Хэгийн найз өөрийгөө буруугүй гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Сил өчигдөр Сөүлийн Прокурорын газарт байцаалт өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр байцаалтын эхэнд олон нийтийн буруутгаад буй асуудалтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ.
Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ Чой Сун Силээр хянуулдаг байсан. Ерөнхийлөгч болсныхоо дараа төрийн нууцад хамааралтай материалыг найздаа зөвшөөрөлгүй үзүүлсэн хэмээн буруутгагдаж буй юм.
Чой Сун Силийг Ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан Солонгосын томоохон компаниудаас их хэмжээний хандив авсан гэв. Ерөнхийлөгч 2014 оны дөрөвдүгээр сард осолдсон “Севол” хөлгийн асуудлаар албаны хүмүүстэй бус найзтайгаа хэлэлцсэн нь олны дургүйцлийг хүргэжээ.
Иргэд Ерөнхийлөгчөө огцрох хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ