Обама бүжиглэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар өчигдөр “Сүнсний баяр”-т зориулсан Цагаан ордондоо хүүхдүүдийг хүлээн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эдгээр хүүхдүүд Цагаан ордны ажилчдын хүүхдүүд гэнэ.
Обама, Мишель нар хайртай баатруудынхаа дүрд хувирсан хүүхдүүдэд чихэр болон амттан тараасан байна. Ерөнхийлөгч зочиддоо зориулан дуучин Жастин Биберийн “Baby” дуун дээр бүжиглэж, гэнэтийн бэлэг барьжээ.
Обама “Энэ бол Цагаан ордонд тэмдэглэх сүүлийн "Сүнсний баяр". Дараагийн баяраар эхнэр болон хоёр охиныхоо хамтаар гэртээ тэмдэглэх болно. Тиймээс энэ удаагийн баярыг мартагдахын аргагүй тэмдэглэхийг хүссэн юм. Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Хүүхдүүд бол ариун. Хүүхдүүд бол аз жаргалыг түгээгч юм. Би жаргалтай байна” гэж мэдэгджээ.
Тус улсад энэ сарын 8-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болох билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ