Багдади олон улсыг заналхийлэв

img

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдади мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Түүнийг өнгөрсөн долоодугаар сард Сирийн Рамади хотноо амиа алдсан хэмээн Пентагон мэдээлж байсан юм.

 

Гэхдээ дээрх мэдээллийг террористууд батлаагүй билээ. Тэгвэл Багдади видео мэдэгдлээрээ олон улсыг заналхийлжээ. Тус бүлэглэл энэ сарын эхээр Иракийн Мосул хотыг армийнханд алдсан юм.

 

Багдади “Бид удахгүй Мосул хотыг буцаан эзлэх болно. Бид тун удахгүй хүчирхэг болно. Аллах бидний талд бий. Исламын дайчид энэ дэлхийг эзэлнэ” гэж хэлжээ.

 

Пентагон уг мэдэгдлийг хийж буй дуу хоолой үнэхээр Багдадигийнх эсэхийг шалгаж буйгаа “CNN” агентлагт мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Талибаныг анх америкууд санхүүжүүлж бий болгосон,Аль Кайда бол АНУ-н хайртай бүлэглэл байсан.Одоо АНУ Лалын Халифатыг санхүүжүүлж зэвсэг техникээр хангаж,боломжтой бүх арга хэрэгслээр өмгөөлж байна.Хэрвээ АНУ-г устгахгүй бол АНУ дэлхийг сөнөөнө гэж АНУ-н нэг эрдэмтэн хэлсэн гэдэг.Тэр л болох гээд байна даа.Садистууд үхэхдээ үхэр буугаа тавина шүү.
2016-11-03
мн:
Энэ Багдади гэгч үхсэн ч орных нь өөр Багдади дороо гараад л ирнэ. Энэ алан хядагчид хаанаас санхүүжээд, зэвсэг техник аваад байгаа нь дэлхий нийтэд илт. АНУ болон түүний холбоотон Арабын баян улсууд гэдэг нь ойлгомжтой. АНУ лалан хядагчтай тэмцэж байна гэдэг нь зүгээр л жүжиг ш дээ
2016-11-03