Тайландад халдлага гарч, гурван хүн амиа алджээ

img

 

Тайландын зүүн хэсэгт террорист халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн бэртжээ.

 

Зүүн хэсэгт ойролцоогоор 12 удаа хүчтэй дэлбэрэлт болсон хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Эдгээр халдлагуудын цаана салан тусгаарлагчид бий гэж эрх баригчид мэдэгдэж, хариу арга хэмжээ авахаа  илэрхийллээ. Ерөнхий сайд “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Бид хариугаа авах болно” гэж мэдэгджээ.

 

Тус улсад сүүлийн саруудад террорист халдлагууд байнга гарах болсон юм. Эрх баригчид “Салан тусгаарлагчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй заавраар халдлага үйлдсэн байж магадгүй” гэсэн байна. Салан тусгаарлагчид 2004 оноос эрх баригчдынхаа эсрэг тэмцэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 7000 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ