312 сургуулийг хаажээ

Энэтхэгийн Пакистан улстай залгаа орших хилийн бүсэд буудалцаан болж, эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан эрх баригчид тус бүсэд байрлах 312 сургуулийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Кашмир болон Жамма мужид байрлах сургуулиудыг үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоохоор болсон талаар мужийн захирагчид хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Эдгээр хоёр мужид үргэлжиж буй мөргөлдөөний улмаас гуравхан сарын дотор 25 мянган хүн дүрвэсэн талаар Жамма мужийн засаг захиргааны төлөөлөгч Паван Котвал онцолсон байна.
Пакистаны салан тусгаарлагчид өнгөрсөн есдүгээр сарын 29-ний шөнө Энэтхэгийн хил дээр халдлага үйлдэж, Энэтхэгийн хоёр цэргийг хөнөөсөн билээ. Уг үйл явдлын дараа Энэтхэгийн эрх баригчид хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж, цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Цэргийн ажиллагааг эсэргүүцэн пакистанчууд тус улсад халдах нь ихэссэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ