Цагаатгах тогтоол уншихад өөрийн эрхгүй уйлсан

img

Я.Ариунболд: Шүүгч цагаатгах тогтоол уншихад өөрийн эрхгүй уйлсан

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Я.Ариунболд Эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр үйлчлүүлсэн Я.Ариунболд ингэж ярьсан юм.

 

-Нууц биш бол та ямар хэрэгт холбогдсоноо яриач?

 

-Би эдийн засагч мэргэжилтэй. Одоогоос жилийн өмнө иргэн Б-ээс орон сууц худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа мөнгө төлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Үлдсэн мөнгийг нь тав хоногийн дотор төлнө гэж тохирсон ч өгч чадаагүй. Тиймээс цагдаагийн байгууллага намайг Б-г залилан мэхэлж, 80 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан. Улмаар прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

 

-Таны үйлдсэн гэх хэргийг шүүх яаж шийдвэрлэсэн бэ?

 

-Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны тавдугаар сарын 31-ний өдөр болсон. Шүүх миний үйлдсэн гэх хэргийг бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн иргэд хоорондын маргаан гэж үзсэн. Тиймээс хэргийг маань хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан.

 

-Шүүх хуралдаанд сууж байхад ял авчих вий гэсэн айдас байв уу?

 

-Ингээд л шоронгийн хаалга татлаа даа гэж маш их айж байсан. Гэрийнхэн маань нүдэнд харагдаад хэцүү юм билээ. Шүүх хуралдаан завсарлаад хэсэг хугацааны дараа шүүгчид танхимд орж ирээд цагаатгах тогтоол уншихад өөрийн эрхгүй нүднээс нулимс гарсан. Би шүүгчийг улсын яллагчийн талд байх болов уу гэж төсөөлж шүүх хуралдаанд орсон. Гэтэл шүүгч аль нэг талд үйлчилдэггүй, хуулиа ягштал баримталдаг юм байна лээ. Шүүгчид хараат бус шийдвэр гаргадаг гэдгийг ойлгосон. Шударга шүүхээр шүүлгэсэндээ маш их баярлаж, шүүгчдээрээ бахархах сэтгэгдэл төрсөн.

 

-Давж заалдах шатны шүүхэд очсон уу?

 

-Прокурор эсэргүүцэл бичиж, хохирогч гомдол гаргасан. Тиймээс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн л дээ. Улсын яллагч эсэргүүцэл бичсэн шалтгаанаа ч тайлбарлаж чадахгүй байхад харамсах сэтгэгдэл төрж байсан. Би энэ хэрэгт холбогдож жил шахам ажил хийх боломжгүй явсан. Цагдаагийн байгууллагын үүдэнд өдөр бүр өнжиж байхаар ажил хийгээд өрөө төлсөн бол гэж харамсдаг. Гэвч шударга шүүхийн хүчинд ялгүй үлдсэндээ баяртай байна. Би өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Оюутан байхад уншиж, судалж байсантай харьцуулахад өнөөдрийн шүүх шинэчлэгдэж, хүнд сурталгүй, ямар нэг айдасгүй газар санагдсан.

 

Ж.Энхбаяр

Эх сурвалж: www.judcouncil.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
өвлийн хүйтэнд 1 гэр бүл орон гэргүй үлдлээ. Муухай залилангийн хүмүүст ялыг нь өгөх хэрэгтэй. Та хохиролоо барагдуулсан уу гэж асуугаагүй байна шүү дээ
2016-11-07
ИРГЭН:
БАЙР АВАХ ГЭЖ НӨГӨӨ НЬ ЗАРАХ ГЭЖ ГЭРЭЭ ХИЙСЭН БГАА БИЗДЭЭМӨНГӨӨСГҮЙЦЭЭЖ ӨГЧСЧАДААГҮЙ Л ЮМ БНА.ӨГСӨН МӨНГӨӨ БУЦААЖ АВАХД.БАЙРЫ НЬ ЭРГҮҮЛЭЭД ӨГЧ БОЛОХ Л БСАН.ПРОКУРОР ТАЛДАА ЗАХИАЛГАТАЙ БСАН БХ.МУУ ХҮНТЭЙ ТААРЧ ДЭЭ.ШҮҮХ ЗӨВ ШИЙДСЭН БН.
2016-11-07
hutsaa:
MAH namiin surtchilgaa iymuu, huuli shuuh shudraga bolloo gesen jujig
2016-11-06
zochin:
Huuliinhan huniig ingej l zalhaan tseerluuldeg yum bilee. Ene bol yu ch bish
2016-11-06
Зочин:
Юу гэсэн үг вэ. Энэ чинь хүний байрыг залилан хийж авсан л юм байна ш дээ. Юундаа нэг их энхийн цагаан тагтаа шиг царайлаад байгаа юм. Шоронд нь хий
2016-11-06
Зочин:
Anhnaasaa eruugiin hereg bish bna Bayarmagnai mun bol yaasan tanil taltai ym bee 100 sayar bairaa zarsan munguu ugduggui zargaldaj bgaa geed yarigdaad bsan shuu
2016-11-06
lllllll:
mongolchuud barag bvgdeeree luivarchid bolj dee. itgel daahgvi. hvnii mongiig tsag tuhaid n ogchih heregtei
2016-11-06
Зочин:
Hohiroliig jild 2500 tugrug tuluud l bvl tulsnd tootsood tuluh gj oroldsn gd l yavchihna goeo shaasan Zalu bn
2016-11-06
Huulia Zuv ashiglah heregtei yum bn:
Mongolin huuli bairchgui , mungugui ch bolsn hohirogch huurhii bolj bga yum bn. Zalilan mehlelt hiimer yum bn. Bairtai mungutei mashintai bolhod amar yum bn. Jhn geree meree hiigd avchih yum bn. Mongol huuli Mandan badrag
2016-11-06
Зочин:
Medeej tsaad tal hohirolgui bolj baij tsagaadna shuu dee. Hohiroltoi baih yum bol yu gej ingej huuli uilchleh be dee
2016-11-05
БИ:
УУЛ НЬ ИХ САЙН ХҮН ШДЭЭ БУРХАН ИВЭЭСЭН БАЙХ
2016-11-05
Зочин:
nogoo hun neg jiliin dotor navs unasan unetei bairtai l hotsorch dee
2016-11-05
Haha:
Gol ni nuguu taliin 80 say iih ni uldegdel tulburuu yasan be? Tulbur baragduulalgui tsagaadchij bga bol amjilttai bolson luivar, ali neg tald hohirolgui bol jinhene tsagaadsan l bhdaa hahah,
2016-11-05
Иргэн:
Энэ бол үнэндээ эрүүгийн хэрэг биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой л байнашдээ. Гэхдээ л их хохироосон нь тодорхой. 4-н жил прокурор шүүхийн хаалга сахина гэдэг амар асуудал бишээ?! Харин захиалгатай асуудал болч өнгөрсөнлдөө. Энэ хэрэг прокурор талдаа захийлгатайй байж болохоор асуудал байна.
2016-11-05
зочин:
Б ГЭДЭГ НЬ БАЯРМАГНАЙ Ш ДЭЭ МАСК-Н
2016-11-05
irgen:
gol ni nuguu 80 say haachsan be, hun zugeer l hohirood ungurch baigaa bol shudraga shuuh mun uu
2016-11-05
Зочин:
үнэхээр тэнгэр хол газар хатуу үед шударга, ухаалаг шүүх л аминд ордог болжээ. баярлалаа
2016-11-05
Зочин:
Нэг муу иймэрхүү юмаар шүүхийг сайхан харагдуулмаар аядаж байгаа юм байхдаа хөөрхий
2016-11-05
Zochin:
Yuuch oilogsongui mongoo ogj chadaguin ulmas shvvhed shiljsiim bn tegej oiligloo tegsen yagad tsagtgagdsandaa bayarlaad baigan...teged vldegdel tolboroo yahii???
2016-11-05
unshigch:
bolj dee minii duu. ene ug ni hun zalilah hun bish sain huuhed shuu ashgui dee
2016-11-05
Зочин:
реклам шиг харагдаж байгаа ч энэ үнэн байхаа
2016-11-05