“Ливерпүүл” өвлийн солилцооны цонхоор довтлогч худалдаж авна

Английн алдарт “Ливерпүүл” клуб энэ өвлийн солилцоо наймааны цонхоор довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Уг нь Данни Ингс эргэж ирвэл довтлогчийн орон нөхөгдөх боломжтой байсан ч тэрбээр дахин бэртсэн.
Мөн Садье Мане Сенегалын шигшээ багийн хамтаар Африкын цомын тэмцээнд оролцохоор явах цаг дөхөж байгаа болохоор Юрген Клопп довтолгоондоо нэлээд санаа зовж байгаа ажээ.
Тиймдээ ч “Ливерпүүл”-ийн удирдлагууд багийнхаа дасгалжуулагчид довтолгооны тоглогч авах хөрөнгийг нь шийдэж өгч, гарын үсэг зурсан байна.
Н.Болд
Эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ