Жасоб Зума: Шоронгоос айхгүй байна

img

 

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жасоб Зумаг албан тушаалаа урвуулан ашигласан мөн авлига авсан хэмээн сөрөг хүчнээс мэдэгдсэн билээ.

 

Томоохон хотуудад иргэд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, жагсаар байна. Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахыг оролдсноос болж, эмх замбараагүй байдал үүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг эмх замбараагүй байдлыг эцэс болгохын тулд Ерөнхийлөгч төв телевизээрээ дамжуулан мэдэгдэл хийлээ.

 

Тэрбээр “Би шалгуулахад бэлэн байна. Хэрвээ би буруутай бол шийтгэл авахад бэлэн. Би шоронгоос айхгүй байна” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгчийг улсын мөнгөөр хувийн харш худалдан авсан хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манайд бол бага гарч улсын мөнгөөр харш бариулаад авчихна шүүдээ. Хэрэг болохгүй, тэнд овоо л байдаг юм байна.
2016-11-06