Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа эхэллээ

img

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн Сири дэх нийслэл гэгддэг Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сирийн армийнханд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон талаар тус улсын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн мэдэгджээ.

 

Иракийн армийнхан АНУ-ын агаарын дэмжлэгтэй хэт даврагчдад хамгийн эхэнд алдаад байсан Иракийн хамгийн том хотуудын нэг Мосул хотыг чөлөөлөөд байна.  Мөн Мосул хотоос холгүй орших жижиг мужуудыг чөлөөлж эхэлжээ.

 

Ракка хотноо тус бүлэглэлийн төв байр, зэвсгийн агуулах болон мөнгөний агуулах зэрэг байршиж байна.

 

“Энэ тулаан хэдэн өдөр ч үргэлжиж магадгүй. Бид эцэст нь ялалт байгуулах болно” хэмээн Сирийн Батлан хамгаалах яамны сайд мэдэгдсэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хэвлэлийн төлөөлөгч “Ракка хотыг үе шаттайгаар террористуудаас чөлөөлөх болно” гэсэн байна.

 

Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа эхэлсний дараахан тус бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан “Бид Ракка хотыг хэзээ ч алдахгүй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ