Алеппо хотыг өчигдөр агаараас бөмбөгдөж, олон хүний аминд хүрчээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Сирийн армийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад буй Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн Алеппо хотыг агаараас бөмбөгдсөн хэрэг гарчээ.Ракка хотноо “3-5 мянган террористууд бий” хэмээн мэдэгдэв.
Уг цэргийн ажиллагааны үеэр 25 хүүхэд амиа алдсан гэнэ. Алеппо хотын нэгэн дунд сургуулийг агаараас бөмбөгджээ.
“Хотыг бөмбөгдсөн хэргийн ард Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон ОХУ бий “хэмээн Пентагон мэдээлж, “Алеппо хотыг Ассадын хүсэлтээр оросууд бөмбөгдсөн. Бидэнд хангалттай баримт байна. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр хүүхдүүд амь эрсдэж, 100 гаруй хүүхэд өнөөдрөөс эхлэн боловсрол эзэмших боломжгүй боллоо. Үнэхээр харамсалтай” гэж мэдэгдсэн байна.АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ассад, оросууд нэг баг. Тэд босогчдыг хөнөөх гэсэн нэрийн дор энгийн иргэдийг хохироож байна” гэж хэлжээ.
Алеппо хотын Абан Саман мужийн дунд сургуулийгөчигдөр 13.00 цагийн үед агаараас бөмбөгдсөн байна. Бөмбөгдөлтийн үеэр сургуульд 84 хүүхэд болон долоон багш байсан хэмээн албаныхан мэдээлэв. Уг сургуульд Сирийн сөрөг хүчний дэмжигчдийн хүүхдүүд суралцдаг байсан гэв. Сөрөг хүчин өнөөг хүртэл Ассадыг Ерөнхийлөгчөөсөө огцрохыг шаардаж, тэмцсээр байгаа юм.
Энэхүү зөрчил мөргөлдөөнөөс болж Сирийн армийнхан хоёр хуваагдсан гэхэд болно. Нэг хэсэг нь Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудтай тэмцэж буй бол нөгөө хэсэг нь Ассадыг төрийн эрхээс буулгахыг санаархаж буй сөрөг хүчний эсрэг тэмцэж байна. Оросууд сөрөг хүчин бус террористуудыг устгах ажиллагааны үеэр энгийн иргэд хохирсон хэмээн мэдэгджээ. Гэхдээ оросуудын цэргийн ажиллагаа явуулж буй бүс нутгууд сөрөг хүчний хяналтад байдаг юм. Энэ талаар сөрөг хүчний тэргүүн НҮБ-ын тэргүүнтэй уулзах үеэрээ мэдэгдэж, “Оросуудыг Сириэс хөөж гаргахгүй бол бид бүгд амиа алдах аюултай байна” гэж хэлжээ.
Зөвхөн гуравхан сарын дотор оросуудын цэргийн ажиллагааны үеэр 200 хүн амиа алдсан байна.
Алеппо хотыг найман өдрийн өмнө агаараас бөмбөгдөж, 74 хүнийг хөнөөсөн билээ. Уг цэргийн ажиллагааны ард оросууд байгааг тогтоосон ч өнөөг хүртэл Москва мэдэгдэл хийгээгүй байна. Уг цэргийн ажиллагаанаас ганцхан өдрийн дараа Алеппо хотын төвийн хэсгийг оросууд бөмбөгдөж, 80 хүний аминд хүрчээ.Оросууд террористуудын эсрэг нэгдэж, Сирид цэргийн ажиллагаа явуулснаас хойш тус улсын 2000 өрх орон гэрээ алджээ. Мөн 500 орчим хүн амиа алдсан байна. Оросуудын цэргийн ажиллагааны үеэр Алеппо хотноо үйл ажиллагаагаа явуулж байсан 11 эмнэлэг болон таван сургууль, нэг цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн талаар Цагаан ордноос мэдээлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн асуудлаар АНУ-ын шинэ төрийн тэргүүнтэй ярилцах нь илүү үр дүнтэй байх” гэж мэдэгджээ. Учир нь маргааш АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох билээ.
Эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон Ерөнхийлөгч болбол “Сири болон Ирак улсад тусгай ажиллагаа явуулж, террористуудыг нэг газар байршуулж, улмаар устгах болно” гэсэн болсөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп Сири дэх цэргийн ажиллагааг бүрэн зогсоож, зөвхөн Сирийн Засгийн газарт зааварчилгаа өгч, хямралаас гарахад туслалцаа үзүүлэх болно” гэж мэдэгджээ.Тэрбээр мөн исламын улсыг ялах төлөвлөгөө бий хэмээн мэдэгдэж, зөвхөн ерөнхийлөгч болсон цагт энэхүү төлөвлөгөөгөө танилцуулах болно гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг