Клинтоны хэргийг хаалаа

img

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг өдрийн өмнө эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтоны хэргийг хаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хилариг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсын нууцын зэрэглэлтэй материалыг хувийн цахим шуудангаараа дамжуулж байсан нь илчлэгдсэн билээ. 

 

Тус байгууллагын тэргүүн Жеймс Коми “Энэхүү цахим шууданг шалгахад хэрэг үүсэх нотолгоо олдоогүй” хэмээн мэдэгджээ.

 

Хилари 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
Тэр өөрийнхээ хэргийг хаажээ. Инээдтэй юм.
2016-11-07