12 иргэнтэй хотод Хилари ялалт байгууллаа
2016-11-08

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт амжилттай үргэлжиж байна.

 

Канадын хилийн ойролцоо орших хамгийн бага хүн амтай  Диксвил Ноч гэх хотод Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тус хот 12 иргэнтэй бөгөөд сонгуулийн насны найман хүн амьдардаг байна. Саналаа өгсөн нийт иргэдийн дөрөв нь Хиларигийн төлөө саналаа өгсөн бол хоёр иргэн Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампийг дэмжжээ.

 

 

“Санал хураалт ганцхан минут үргэлжилсэн. Сонгуулийн ирц 100 хувь” хэмээн Сонгуулийн хорооны ажилтан ярьжээ.

 

Диксвил Ночийнхон сонгуульд хэн ялахыг урьдчилан зөгнөдөг гэхэд болно. 2000, 2004 оны сонгуулиар Жорж Буш тус хотоос анхны ялалтаа авч, Ерөнхийлөгч болсон билээ. 2008 оны сонгуулиар мөн Барак Обама мөн тус хотоос анхны ялалтаа авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин