Трамп Охайо мужид ялав

img

Хилари 218 санал авлаа 

 

 

Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 218 санал авсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Түүний гол өрсөлдөгч Дональд Трамп 247 санал аваад байна. 


 

Трамп Аласка мужид яллаа

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп Аласка мужид ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр нийт сонгогчдын 52.42 хувийн санал авчээ. Харин Хилари Клинтон 38.52 хувийн санал авчээ.


 

Трамп 247 саналтай боллоо 

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп 247 саналтай боллоо. Хилари Клинтон 215 саналтай байна. 


 

Хилари Невади мужид яллаа

 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон Невада мужид урьдчилсан байдлаар ялалт байгууллаа.

 

Тэрбээр нийт сонгогчдын 49 хувийн саналыг авчээ.  


 

Трамп Лова мужид яллаа

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп Лова мужид урьдчилсан санал асуулгаар ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээлээ.

 

Тэрбээр нийт сонгогчдын 54.5 хувийн санал авчээ. Трамп Ерөнхийлөгч болоход ердөө 26  мандат дутуу байгаа юм. 


 

Хилари 215 саналтай боллоо 

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 244  саналтай болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Түүний гол өрсөлдөгч эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 2015 саналтай байна. 


 

Трамп 244 саналтай боллоо

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 244  саналтай болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Түүний гол өрсөлдөгч эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 209 саналтай байна. 


 

Трамп 232 саналтай боллоо

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 232 саналтай болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Түүний гол өрсөлдөгч эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 209 саналтай байна.

 

 

Трамп 228 саналтай боллоо

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 228 саналтай болсон талаар AFP агентлаг мэдээллээ. Түүний гол өрсөлдөгч Хилари Клинтон 209 саналтай байна.

 


 

Трамп 222 саналтай боллоо

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 222 саналтай боллоо. Хилари Клинтон 197 саналтай боллоо. 


 

Хилари 197, Трамп 193 саналтай боллоо

 

 

Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 197 саналтай болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Харин Дональд Трамп 193 саналтай боллоо


Трамп 187 саналтай боллоо

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 187 саналтай болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.  Тэрбээр ялалт байгуулахын тулд 270 санал авах ёстой.

 

Хилари Клинтон 197 саналтай байна. 

 


Хилари 190 саналтай боллоо

 

 

Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 270 саналаас 190 санал авсан талаар “ВВС” агентлаг мэдэллээ.

 

Трамп 172 саналтай байна. 

 

Хилари хоёр мужид ялалт байгуулав

 

 

Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон Колорадо болон Виржина мужид ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр Колорадо мужид 48.9 хувь, Виржина мужид 48.3 хувийн саналаар тус тус ялалт байгуулжээ.

 

Трамп  Виржина мужид 46.4 хувь, Колорадо мужид 47.2 хувийн санал авчээ 

 

Хилари 131 саналтай боллоо

 

 

Ардчилсан намаас нэр дэвшээд буй Хилари Клинтон 131 саналтай болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Түүний гол өрсөлдөгч Дональд Трамп 168 саналтай байна. Хэн нь түрүүлж 270 санал авсан нь Ерөнхийлөгч болно. 


 

Трамп Охайо мужид ялав 

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп Охайо мужид урьдчилсан байдлаар ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.  Тэрбээр Охайо мужийн нийт иргэдийн 53.26 хувийн санал авчээ

 

Харин Хилари Клинтон 42.35 хувийн санал авсан байна. 

 


Трамп 168 санал авлаа

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 168 санал авсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр 270 санал авахаас ийнхүү 168 санал авчээ. Трамп Флорида, Жоржиа мужид урьдчилсан байдлаар ялалт байгуулжээ. 

 


Хилари Нью Мексико хотноо ялалт байгуулав

 

 

Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон Нью Мексико хотноо ялалт байгууллаа.

 

Тэрбээр нийт сонгогчдын 47.4 хувийн санал авчээ. Хилари ялалт байгуулахын тулд 270 санал авах ёстой. Тэрбээр одоогоор 122 санал аваад байна.


 

Трамп Флорида мужид ялалт байгууллаа

 

 

Трамп Флорида мужид урьдчилсан байдлаар ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр нийт сонгогчдын 49.2 хувийн санал авчээ.

 

Харин Хилари Клинтон  47.7 хувийн санал авсан байна. Трамп Охайо, Хойд Каролина мужид байгуулвал Ерөнхийлөгч болно. 

 


Трамп 150 саналтай боллоо

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 150 саналтай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Техас мужид ялалт байгуулжээ. Ерөнхийлөгч болохын тулд 270 санал авахаас тэрбээр 150 санал аваад байна. Харин түүний гол өрсөлдөгч Хилари Клинтон 109 санал авчээ.

 


 

Трамп ялалт байгуулахад ойртсоор

 

 

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 16 мужид ялалт байгуулаад байна. Тэрбээр дахин гурван мужид ялалт байгуулвал Ерөнхийлөгч болох нь тодорхой болох талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Трамп Флорида, Ойхао Хойд Каролина мужид ялалт байгуулвал энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулах юм. Тэрбээр 270 санал авахаас 137 санал аваад байна. 

 

 

Трамп 13, Хилари 12 мужид ялалт байгууллаа

 

 

Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай үргэлжилж байна. Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп 13 мужид урьдчилсан байдлаар ялалт байгууллаа. Тэрбээр Өмнөд Дакота, Канзас, Техас, Оклахома, Арканзас, Алабама, Теннесси, Кантакки, Индиана, Баруун Виржина, Өмнөд Каролина, Луйзиана мужид ялалт байгуулсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

Тэгвэл эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 12 мужид ялалт байгууллаа. Хилари Вашингтон, Иллиной, Делавер, Мэриленд, Массачусетс, Вермонт, Коннектикут, Рөүд Айланд, Нью Йорк хотноо ялалт байгуулсан байна.

 

Трамп 137 санал, Хилари 104 санал авчээ. Хамгийн эхэнд 270 санал авсан нь Ерөнхийлөгч болно.

 


 

Хилари 104 санал авлаа

 

 

Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай үргэлжиж байна. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон 104 санал авчээ. Тэрбээр  270 санал авбал Ерөнхийлөгч болох юм.

 

Түүний гол өрсөлдөгч Дональд Трамп 129 санал аваад байна. Трампийг ялалт байгуулах магадлалтай байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Трамд одоогоор 137 байна. Хилари 104
2016-11-09
Зочин:
Трамд одоогоор 137 байна. Хилари 104
2016-11-09
Зочин:
Трамд одоогоор 137 байна. Хилари 104
2016-11-09
tsl:
hudala bichihee boli avah bolomjtoi baigaaa 3 state ees mash ih yum shaltgaalna va sanaandgui yum bolj bgaa
2016-11-09
батаа:
Трамп ялах хэрэгтэй Монголчууд дэмжиж байна
2016-11-09