Нью Дели хамгийн бохир хотоор тодров

Энэтхэгийн нийслэл Нью Дели бохирдолттой хотуудын жагсаалтыг тэргүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нью Дели хот 1990 оноос уг жагсаалтад багтах болсон билээ. 2012, 2013 онд “Дэлхийн хамгийн бохир нийслэл” жагсаалтад тэргүүлжээ. “Хотын агаарт агуулагдах хорт бодисын хэмжээ 12 хувиар нэмэгдэж, хорт утаа иргэдэд аюул учруулж байна” хэмээн НҮБ-аас мэдээлэв.
Эрх баригчид агаарын бохирдлын улмаас өнгөрсөн хугацаанд 1800 орчим сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Мөн Эрүүл мэндийн яам амжиргааны түвшин доогуур таван сая иргэнд утаа шүүгч маск тараажээ.
Тус хотод макс хамгийн их борлуулалттай бараагаар тооцогдож буй талаар Британийн “ВВС” агентлаг мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ