АНУ цэргийн ажиллагааны үеэр 20 хүнийг хөнөөв

img

Сирийн Ракка хотноо өчигдөр АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 20 хүн амиа алдсан  хэмээн НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв.

 

Пентагон “Холбоотнууд энгийн иргэдийн бус террористуудын байршилд агаараас цохилт өгсөн” гэсэн байна.  Амиа алдагсад бүгдээрээ энгийн иргэд гэнэ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2015 онд Ракка хотыг эзэлж, өөрсдийн нийслэлээ болгосон юм. Өнгөрсөн хугацаанд Сирийн армийнхан Ракка хотыг чөлөөлөх ажиллагааг хэд хэдэн удаа хийсэн ч бүтэлгүйтсэн билээ.

 

Ракка хотноо сая гаруй иргэн амьдарч байна.

                          

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ