
11.00 цагт : “Хөх тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд нээгдэх талаар “МN” төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Сэлбэ голын эхэнд БОАЖЯ, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Усны газар зэрэг байгууллага мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байгаа талаар ТББ-ууд Хэвлэлийн хүрээлэнд баримт дэлгэнэ.
11.00 цагаас МҮЭХ-ны байранд УИХ-ын зарим гишүүн болон ҮЭ-ийнхэн үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг энэ жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, БНКУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Нурбаев нар хэвлэлийн хурал хийхээр болжээ. Уг хурал ГХЯ-ны “Их Номин” танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ