Пак Ын Хэгээс асуулга асууж байна

img

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгээс улстөрийн дуулиан, авлигын асуудлаар прокурор асуулт асуусан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчөөс анх удаагаа прокурор асуулга асууж байна.

 

Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа дотны найз Чой Чун Силээрээ хэлэх үгээ хянуулдаг байсан нь олны дургүйцлийг хүргэсэн билээ.

 

Уг хэргээс болж Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулагдсаар байна.  Өчигдрийн жагсаалд 850 мянган хүн оролцсон болохыг орон нутгийн хэвлэлүүд эх сурвалжаас иш татан мэдээллээ.

 

Мөн прокурор Ерөнхийлөгчөөс гадна “Samsung Electronics”, “Hyundai”, “Korean Air” компанийн удирдлагуудаас асуулга асууж байна. “Samsung Electronics” компанийн дэд захирал Ли Жае Ёнийг Ерөнхийлөгч болон түүний найзад мөнгө өгсөн хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Америкууд л энэ байдлыг бий болгож байгаа шд
2016-11-14