Хүйтнээс болж сургуулиудыг хаалаа

ОХУ-ын Сибирийн Тюмень хотноо их хэмжээнй цас орсоны улмаас цэцэрлэг, бага болон дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Хотын захиргаа “Сургуулиудын халаалт муу байна. Мэргэжилтнүүд халаалтыг хэвийн болгохоор ажиллаж байна. Мөн үзэгдэх орчин тааруу байгаа учир хүүхдүүдийг төөрж, алга болохоос урьдчилан сэргийлж эрх баригчид дээрх шийдвэрийг гаргасан” гэж мэдэгджээ.
Сибирьт өдөртөө хасах 25-28 хэмтэй байгаа гэнэ.
ОХУ-ын Цаг уурын хүрээлэнгээс ирэх амралтын өдрөөс Сибирийн ихэнх хэсэгт их хэмжээний цас орно хэмээн мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ