Индонезид хадлага боллоо

Индонезийн Борнео арал дээр байрлах сүмд халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Халдлагаар хоёр настай охин амиа алдсан” хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. Охин сүмийн гадна тоглож байжээ. Нэг этгээд сүмийн өмнөх талбай руу гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг шидээд, хэргийн газраас зугтаасан талаар гэрчүүд өгүүллээ.
Мөн халдлагаар гурван хүүхэд гэмтсэн бөгөөд нэг хүүхдийн биеийн байдал тааруу байгаа гэнэ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж сүмийн халдлагатай холбоотой гурван этгээдийг баривчилсан байна.
Гэмт этгээдүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн таамаглаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ