М.Анхцэцэгээс мөнгө харамлаж байж алдах вий дээ

img

Эхлээд нэг сайхан мэдээ дуулгая. Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг Япон улсад болж буй хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртлээ.  Тэрбээр огцмоор 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэрээр 235 кг өргөн, Азийн аварга болж, Токиогийн тэнгэрт  Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ. М.Анхцэцэг Риогийн Олимпийн наадамд оролцдохдоо огцмоор 106, түлхэлттэй өргөлтөөр 131, нийлбэрээр 237 кг өргөж, шилдэг наймт шалгарч байсан юм. Энэ удаад тэр амжилтдаа арай хүрээгүй ч гэсэн Азийн аварга болж чадлаа.

Одоо жаахан муухай мэдээ рүү оръё. М.Анхцэцэг сая Азийн аварга шалгаруулах тэмцээнд ганцаараа явсан. Дасгалжуулагчгүй шүү. Учир нь зардал мөнгө олдоогүйгээс тэр. Одоо Японоос цаашаа Мексик рүү явж, Оюутны ДАШТ-д оролцох учиртай. Бас л ганцаараа явна.

Хэрвээ дасгалжуулагчтайгаа явсан бол сая үзүүлсэн амжилтаа ахиулах, цаашлаад Олимпийн наадмаар өргөснөө нэмэх, хувийн дээд амжилтаа эвдэх боломж ч байсан байх. Гэтэл ердөө л мөнгөгүйгээс болоод ганцаараа л энэ том тэмцээнд явлаа. Гэтэл  Хүндийг өргөлтийн залуучуудын ААШТ-д нэг хүний зардал 3.6, Мексикийн оюутны ДАШТ-д оролцоход 5.4 сая төгрөг байгаа юм. Ердөө л 20 сая төгрөг байхад М.Анхцэцэг дасгалжуулагчтайгаа хамт энэ хоёр тэмцээнд оролцоод, амжилтаа улам ахиулаад ирэх байлаа.

Харамсалтай нь мөнгө олдсонгүй. Түүний явсан зардлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, “Номголжин” компанийн захирал Алтанцэцэг, “Есүүдийн Батууд” компанийн захирал Батсайхан зэрэг сайхан сэтгэлтэй хүмүүс өгч, тусалсан юм билээ. Гэтэл Монголын төр засаг, спорт хариуцсан яам нь огт хөдөлсөнгүй.

Манай төр засгийнхан угаасаа жаахан сүртэй л дээ. Түрүү жил нь ямар тэмцээнд оролцох хүсэлтэйгээ хэлээд, төсөвт суулгаад явах ёстой энэ тэр гээд л бөөн дүрэм, журам ярина. Мэдээж, тодорхой хэмжээнд тийм дүрэм, журам байх ёстой л доо. Гэхдээ л зарим онцгой тохиолдолд хэдхэн сая төгрөг холбогдох яамнаас, сайдын багц энэ тэрээсээ гаргачихдаг байж болдоггүй юм уу, энэ чинь.

Энд бас Д.Дагвадорж аваргын талаар ярих хэрэгтэй байх. Риогийн Олимпийн наадмын дараа Аса аварга баахан амлалт өгсөн. М.Анхцэцэгийг 2020 оны Токиогийн Олимпийн наадам хүртэл ивээн тэтгэнэ гэж. Өөрийн цахим хуудсаар дамжуулж, сошиалаар энэ тухайгаа мэдэгдсэн. Гэтэл Олимпийн дараа анх удаагаа тэмцээнд оролцох болоход яагаад дэмжсэнгүй вэ.

Нөгөө амлалт энэ тэр нь хаана байна. Төр засаг нь мөнгө гаргахгүй байхад Дагваа аваргаас нэхээд яана гэж зарим нь хэлэх байх. Тэгээд ч Аса аварга дэмжихээ илэрхийлсэн болохоос биш заавал мөнгө өгөөд байх ч албагүй л дээ. Гэхдээ л түүнийг эр хүн шиг эр хүн, хийморьтой, золбоотой, хэлсэн үгэндээ хүрэхээр нэгэн гэж боддог болохоор л нөгөө амлалтаа яав гээд нэхээд байна.  Энэ удаад ч яахвэ, дараагийн тэмцээнд нь ивээн тэтгээрэй л гэж гуйя.

Тэр дундаа Солонгосын тал тус улсын тамирчин болох юм бол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон өгөхөөр амласан байна. Энэ бол асар их мөнгө. Сардаа л 20 гаруй сая төгрөгийн цалин аваад л байж байна гэсэн үг. Гэтэл манай тамирчин болоод түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нар татгалзсан хариу өгсөн аж.

Энэ бол эх орноо гэсэн сэтгэлтэй тамирчин хүний байр суурь. Гэтэл эх орон нь түүнийг яаж байна, тэмцээнд оролцох зардлыг нь гаргаад өгчихгүй л байна шүү дээ.  Ингэж байж шилдэг тамирчнаа алдах вий дээ. Тэр 2020 оны Олимпийн наадмаар юм дуулгах чадвартай тамирчин. Ийм л тамирчдыг дэмжиж байж бид Олимпийн наадмаас медаль хүртэнэ. Хэрвээ энэ янзаараа төр засаг нь татганаад байвал удахгүй алдана даа.

mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Aan:
Tegvel uneheer saihan bna aa
2016-11-18
Yag zuv:
Uuriiguu bodson ni deer dee
2016-11-18
hmm:
tsaraigui yumnuudiig tsaraichilj suusnaas kareraa bodood gadagshaa garsan ni deer
2016-11-16
Yag zuv:
Uuriiguu bodson ni deer dee
Зочин Та хар санаат:
Сүмогийн их аварга Д.Дагвадорж Анхаагийн өргөлтийн бичлэгийг интернэтээс харсан юм билээ. Тэгээд нэг өдөр бидэнд санал тавьж, дэмжихээ хэлсэн. Сүмогийн ертөнцөд шуугиулж явсан их аварга маань Анхааг энэ оны хоёрдугаар сараас эхлэн цалин өгч, хувцас хэрэглэлээс эхлээд дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвхөн бэлтгэлийн хувцас авахад 3000 ам.доллараас эхлээд түүний авч өгсөн зүйл их бий. Тиймээс энэ хүнд талархснаа хэлмээр байна. Яах аргагүй бидний амжилттай холбоотой хүний нэг юм аа.
2016-11-16
Чиний толгой олгой:

Хосбаяр дасгалжуулагч ингэж хэлжээ:

Naraa:
Dvv mini amjilt eh orondo l bgarai Sumya shig nutag us chini awad l yawna shv
2016-11-16
Рр:
Спорт нь хүртэл улс төржсөн Монгол улсад зэвэрнэ. Карьер, ирээдүйгээ бодоод өөр улс руу явах хэрэгтэй.
2016-11-15
Zochin.:
Eeee mgld ingj bhaar ter sain sanal tawij bga gazarluu ywaasai. Odo ugasa tur zasag demjij chadku n todorhoi. Zgr l uuriiguu ireeduin amjiltaa bodoosoi. Yhwdee haana ch bsn ard tumen chmg oilgono demjij bh bolno. Uuriiguu l bod.
2016-11-15
zochin:
UIH-iin gishuun heden avgaig bain bain gadaadag turshlaga sudliulah hereer shopin huulguulj baihaar. ulsiinhaa neriig gargaj yavaa ene ohind uguh zardal baihgui gedeg ni unenheer huurhiiltei tur zassgtai gedegiig yaruu todoor haruulj bn daa Othontsetseg tamirching aldsan shigee ene ohiniig bas aldah vi dee
2016-11-15
Зочин:
Асашерюу мөнгө амлаад тэр охиныг нэг үзье гэсэн чинь нөгөөх нь татгалзсан байх л даа
2016-11-15
Чиний толгой олгой:
Сүмогийн их аварга Д.Дагвадорж Анхаагийн өргөлтийн бичлэгийг интернэтээс харсан юм билээ. Тэгээд нэг өдөр бидэнд санал тавьж, дэмжихээ хэлсэн. Сүмогийн ертөнцөд шуугиулж явсан их аварга маань Анхааг энэ оны хоёрдугаар сараас эхлэн цалин өгч, хувцас хэрэглэлээс эхлээд дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвхөн бэлтгэлийн хувцас авахад 3000 ам.доллараас эхлээд түүний авч өгсөн зүйл их бий. Тиймээс энэ хүнд талархснаа хэлмээр байна. Яах аргагүй бидний амжилттай холбоотой хүний нэг юм аа.
Saruul:
Bagshiin utas hed um boloo
2016-11-15
Зочин:
Аса яаг өгөж харагдана даа чөлөөт бөх дээр ямар вэ гэдгээ харуулж байгаа биз дээ харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг юм болох байлгүй Аса-г харвал
2016-11-15
Зочин Та хар санаат:
Сүмогийн их аварга Д.Дагвадорж Анхаагийн өргөлтийн бичлэгийг интернэтээс харсан юм билээ. Тэгээд нэг өдөр бидэнд санал тавьж, дэмжихээ хэлсэн. Сүмогийн ертөнцөд шуугиулж явсан их аварга маань Анхааг энэ оны хоёрдугаар сараас эхлэн цалин өгч, хувцас хэрэглэлээс эхлээд дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвхөн бэлтгэлийн хувцас авахад 3000 ам.доллараас эхлээд түүний авч өгсөн зүйл их бий. Тиймээс энэ хүнд талархснаа хэлмээр байна. Яах аргагүй бидний амжилттай холбоотой хүний нэг юм аа.
zochin ul:
uls ni toohgui baihad gadaad garsan deer shdee uuriinhuu ireeduig bodson deer ter solongostoi geree hiigeed garsan deer baisan ym
2016-11-15
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-11-15
Цццц:
20-хон сая төгрөг ш дээ,наад муусайн авилгачдийн чинь бараг нэг оройн зугаацдаг мөнгө гээ биз дээ.
2016-11-15
Болдбаатар:
Ядуу орны эх оронч тамирчинд мөн ч их бэрхшээл тулгарах байх даа Уг нь ч төрөөс болоод өөрсдөө төрсөн олон л тэрбумтантай улс даа Тэдэнд харин эх оронч сэтгэл байна уу?
2016-11-15
зочин:
Дагвадорж ч яахав нэг дуунараад өнгөрөө биз.харин спорт хариуцсан яам тун харамсалтай байнаа.2016 оны дэлхийн жудо бөхийг тэргүүлсэн отгонцэцэгч билүү тэр охин бас л төр харамлсан хэдэн төгрөгөөс болодд өөр улсын нэр дээр тэмцээнд орсон.Энэ ардчилсан намынхан гэж нэг хулгайчууд монголын төрийг самарч мөнгийг нь авч дуусгачихаад л ийм байдалд орж байгаа юм.Тэр З.Энхболдыг харах,бодохоос л бүр зэвүүн
2016-11-15
Zochin:
Davgaa hudlaa ug ydam n tatanhaishdee Dolgorsuren zaaniig buhchuudiinhee arhiig uugaal dagasd yavhaas gar teniilgedeggui tatuu gej l yaridag baisandaa Chuluut buhiin holboog Davgaa samarch baina Judo shig JENKO shig honshoortoi baij chadahgui ee L
2016-11-15
!!!:
ASA amalsandaa hureechee !!!
2016-11-15