Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мөнгөн тэмдэгт дээр заларсан талаар “www.stuki-druki.com” мэдээллээ.
Тус улсын Төв банк өчигдөр Ерөнхийлөгчийн хөрөгтэй 10 мянгатын мөнгөн дэвсгэртийг танилцуулсан аж.
Казакстаны Тусгаар тогтнолын 25 жилийн ойн хүрээнд ийнхүү шинэ мөнгөн тэмдэгтийг танилцуулсан талаар Төв банкны гүйцэтгэх захирал Данияр Акишев хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Уг мөнгөн дэвсгэрт ирэх сарын 1-нээс гүйлгээнд орох бөгөөд энэ өдөр Ерөнхийлөгч мэндэлсэн юм.
Б. Дэлгэрцэцэг
Уншиж байна |