Обамагийн сүүлчийн айлчлал эхэллээ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд дахь сүүлчийн айлчлалаа Грек, Герман болон Перу улсад хийхээр боллоо. Тэрбээр өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Вашингтоноос хөөрсөн байна.

 

Обама Грекийн нийслэл Афин хотноо ирж, албаны хүмүүстэй уулзсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Обама айлчлалынхаа эхэнд тус улсын  Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзав.

 

Уг айлчлалын хүрээнд удирдагчид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Грек улсад үзүүлэх санхүүгийн тусламжийн асуудлаар хэлэлцэхээр болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Обамагийн дараагийн зогсоол Герман улс юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ