Трамп ялалтын баяраа тэмдэглэв
2016-11-16

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трамп өчигдөр ялалтын үдэшлэгээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр гэр бүл, найз нөхөд болон намын нөхдөө үдэшлэгтээ урьсан байна.

 

Тэд Нью Йорк хотноо байрлах “21” шөнийн цэнгээний газар баяраа тэмдэглэжээ.

 

Аюулгүй байдлын үүднээс уг клубт хэвлэлийнхэн болон гадны хүн орохыг хатуу хориглож, хаалгуудыг хамгаалагчид хамгаалсан аж.

 

Тус клубын үйлчилгээний зарим ажилчид ярихдаа “Трамп согтууруулах ундааг нэлээн уусан. Тэрбээр их сэтгэл хангалуун байснаас гадна намын бүх нөхдөө үнсч, талархал илэрхийлсэн” гэжээ.

 

Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин