Мурсигийн цаазын ялыг хүчингүй болгожээ

img

 

Египетийн дээд шүүх Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсид оноогоод байсан цаазын ялыг хүчингүй болгосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг асуудалтай холбоотойгоор шүүхээс мэдээлэл хийгээгүй байна.

 

Гэхдээ орон нутгийн хэвлэлүүд уг шийдвэрийн ард “Лалын ахан дүүс” хөдөлгөөн бий хэмээн мэдээлж эхэлжээ.

 

Мурси 2011 онд Ерөнхийлөгч болсон ч 2013 онд төрийн эрхээс буусан юм. Шүүхээс түүнийг жагсаалыг тараахын тулд галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгасан юм.

 

Мөн түүний гол хамсаатнууд болох “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүдийг баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ