Жагсагчид парламентын ордонг эзэлжээ

Бразилийн Засгийн газрын хэрэгжүүлж буй танах бодлогыг иргэд эсэргүүцэн томоохон хотуудад жагсаал зохион байгуулж байна.
Тэгвэл жагсагчид парламентын ордоны гол хаалгыг эзлэн авч, нэвтэрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Жагсагчид хурлын даргын суудлыг эзлэн авч, эрх баригчидтай хэлэлцээр хийх хүртэл танхимыг орхин гарахгүй гэдгээ илэрхийлжээ.
Цагдаагийнхан хүч хэрэглэсэний улмаас мөргөлдөөн үүсч, 100 гаруй хүн шархтсан аж.
Ерөнхийлөгч Мишель Терем Засгийн газар 20 жилийн хугацаанд нийгмийн халамжийг халж, бүх салбар танах бодлого явуулах хуулийн төслийг баталсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ