ОХУ, АНУ-ыг эвлэрэхийг уриалав

img

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулсан билээ.

 

Тэрбээр “Миний бодлоор АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар нэгдэж, Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудад цохилт өгөх  хэрэгтэй. Удирдагчид эвлэрэх хэрэгтэй. Тэд зөрчилдөх бус эвлэрэх хэрэгтэй. Сири улс, ОХУ болон АНУ-аас дэмжлэг авахыг их хүсч байна. Би Трамптай уулзахыг их хүсч байна” гэж хэлжээ

.

Путин, Обамагийн зөрчилдөөнөөс болж Сирийн нөхцөл байдал улам дордсоор байна.

 

Трамп мөн “CBS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “АНУ, ОХУ-тай хамтран Сирид цохилт өгч магадгүй. Оросоос зайгаа барих бус илүү дотноор нөхөрлөх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

 

Сирид дэгдээд буй иргэний дайн болон терррористуудын улмаас тус улсад 300 мянган хүн амиа алдаад байна.

 

АНУ тэргүүтэй цэргийн эвсэл Сирийн Ракка хотыг террористуудаас чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bbbb:
Чи өөрөө шарга МОРЬт
2016-11-17
Зочин:
Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457, 99144999
2016-11-17