М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга гэсэн том алдартайгаар эх орондоо ирэх нь. Тэрбээр энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон юм. Нийт 235 кг-ыг өргөж, Азийн аварга болон Токиогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан.
Токиогоос шууд Мексикийн Мериад хотыг зорьсон М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ДЭЛХИЙН АВАРГА болсон байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг өргөж, оюутны Дэлхийн аварга болжээ.
Тэрбээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан ч өргөлтийн явцад бэртэл авсан байна. Ийн М.Анхцэцэг дасгалжуулагчгүй явсан хоёр тэмцээний алтан медалийн тавцанд зогсч, Дэлхий, Азийн аварга боллоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ