Мосул хотноо тулаан боллоо

img

 

Иракийн Мосул хотноо өчигдөр тулаан болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ардын чөлөөлөх армийнхан АНУ-ын агаарын дэмжлэгтэй Мосул хотноо цэргийн ажиллагаа явуулсан байна. Батлан хамгаалах яам “Тун удахгүй бид Мосул хотыг бүрэн чөлөөлөх болно. Мосул хотноо цөөн тооны террористууд үлдээд байна. Олон улсын дэмжлэгтэй заавал ялалт байгуулах болно” гэж хэлжээ. Тус хотноо олон мянган хүн байгаа бөгөөд иргэдийг хотоос гаргахаар армийнхан тэнцэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Мосул хотыг сая гаруй иргэн орхин гарчээ. Армийнхан хотын төвийг террористуудаас бүрэн чөлөөлсөн болохыг албаныхан баталлаа.

 

Өнгөрөгч долоо хоногт армийнхан Мосул хоттой ойрхон байрлах гурван тосгоныг чөлөөлж, хяналтаа тогтоогоод байна. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага иргэдэд тусламж үзүүлсээр байгаа юм.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мосул хотыг хяналтадаа авч, Ирак дахь нийслэлээ болгосон билээ.

 

Хотыг чөлөөлөх ажиллагаанд АНУ-аас гадна курдууд дэмжлэг үзүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
энэ сэтгүүлч хөөрхий сая л сонсож байгаан байна л да
2016-11-20
Зочин:
yag haha
2016-11-18
Зочин:
Нэг л авцалдаа муутай юм бичсэн байх юм.
2016-11-18
Зочин:
Токио хотноо хурал боллоо гэдэг шиг гарчиг байна.
2016-11-18
Зочин:
yag haha