Сөүл хотноо дахин жагсаал боллоо

img

 

Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцрохыг шаардаж, дахин жагссан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг жагсаалд ойролцоогоор 500 мянган хүн нэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Пак Ын Хэ 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа дотны найзаараа хэлэх үгээ хянуулдаг байсан нь энэ сарын эхээр илэрсэн билээ.

 

Цагдаагийнхан Ерөнхийлөгчийн найзыг баривчилсан бол ирэх долоо хоногоос Ерөнхийлөгчийг байцааж магадгүй гэнэ.

 

Ерөнхийлөгч ард түмнээсээ хэд хэдэн удаа уучлалт гуйсан ч эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа юм. Сөүл хотноо өнгөрөгч долоо хоногт болсон жагсаалд сая хүн нэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
mongolchuudiig bodvol uhaantai ard tumen baigaaz ingej temtsej baijiij l shudrag ysoiig togtoodog yum uund tumen nud heregtei
2016-11-21
цэцэг:
Төрийн тэргүүндээ халтай ард түмэн манай хэдэн тэргүүнийг бодвол хамаагүй шударга
2016-11-20