Тоглолтын үеэр цуврал дэлбэрэлт болжээ

Туркийн поп дуучин Алеяна Тилки өнгөрсөн шөнө Диярбакыр хотноо тоглолтоо хийсэн байна. Харамсалтай нь уг тоглолтын үеэр цуврал дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тоглолтын дунд хэсэгт нэг этгээд үзэгчдийн дунд гар бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн дараа эмх замбараагүй байдал үүсэх үед хоёр дахь бөмбөг дэлбэрчээ. Цуврал дэлбэрэлтээр зургаан хүн гэмтжээ. Аюулгүй байдлын улмаас тоглолтыг зогсоож, дуучныг аюулгүй газар хүргэсэн аж.
Үзэгчид уг үйл явдалтай холбогдуулан гар утсаараа бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.
Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжиж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ