Меркел дахин нэр дэвшихээр боллоо

Ангела Меркел Германы Канцлерын албан тушаалд дөрөв дэх удаагаа нэр дэвшихээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Канцлерийн тэргүүлдэг Христийн Ардчилсан холбоо нам өчигдөр Берлин хотноо мэдэгдэл хийх үеэрээ “Ангела Меркел дөрөв дэх удаагаа Канцлерын төлөө хүч үзэхээр болсон. Тэрбээр албан ёсоор шийдвэрээ гаргасан учир өнөөдөр та бүхэндээ мэдэгдэж байна” гэж мэдэгджээ.
Бундестагийн Гадаад бодлогын хорооны дарга Норберт Рёттген өнгөрөгч долоо хоногт Меркелийг дахин сонгуульд өрсөлдөхөөр болсон хэмээн мэдэгдсэн юм.
Ирэх оны дөрөвдүгээр сард Бунтестагийн сонгууль болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ