Трампийг эсэргүүцсээр байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийг эсэргүүцэгчид өнөөг хүртэл томоохон хотуудад жагссаар байна. Жагсагчид “Трамп миний ерөнхийлөгч” гэх лоозон барьцгаасан байсан юм. Тэгвэл өчигдөр Нью Йорк хотноо олон мянган иргэн оролцсон жагсаал зохион байгуулагдсан байна.
Жагсагчид “Трамп яв”, “Трамп зогс” гэх лоозон барьцгаажээ. Тэд “Трамп цамхаг”-ийн гадна жагсч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цагдаагийнхан “Трамп цамхаг”-ийн хамгаалтад авч, жагсагчдыг тарахгүй бол хүч хэрэглэхээ сануулсан аж. Уг жагсаалд 2-3 мянган хүн нэгджээ.
Трамп жагсагчдыг тарахыг уриалаад байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ