Японд цунами үүсч болзошгүй

Японд өнөөдөр 6.00 цагийн орчимд Фүкүшима, Мияаги, Ибараки хотноо 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "NHK" агентлаг мэдээллээ.
Албаныхан “Эрэг хавьцаа гурван метр өндөртэй давалгаа үүсч, улмаас цунами үүсэх эрсдэл өндөр байна” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Геологи судалгааны төвөөс "Японд дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж магадгүй" хэмээн мэдэгдэв.
Газар хөдлөлтэй холбогдуулан албаныхан шуурхай хуралдаж, Фукушимагийн атомцын цахилгаан станцын талаар хэлэлцэж байна. 2011 онд газар хөдлөлтийн улмаас үүсэн цунами Фукушимагийн атомын цахилгаан станцыг сүйрүүлж, үйл ажиллагааг нь зогсооход хүрсэн билээ.
Гэнэтийн байгалийн гамшигтай холбогдуулан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байргуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ