“МН370” онгоцны хэлтэрхийг олжээ

img

 

Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон Малайзын “МН370” онгоцны хэлтэрхий Мадагаскараас олдсон талаар Малайзын Тээврийн яамнаас мэдээллээ.

 

Уг хэлтэрхийг албаныхан хүлээн авч, Австрали улс рүү илгээсэн байна. Австралийн мэргэжилтнүүд уг хэлтэрхийг нарийн шинжлээд 14 хоногтоо багтаан “МН370” мөн эсэхийг тогтоож, Малайз руу тайлангаа илгээх аж.

 

“МН370”-ийн хэлтэрхий байх магадлалтай хэд хэдэн хэлтэрхийг олон орноос олсон бөгөөд эдгээр хэлтэрхийг бүгдийг нь Австрали руу илгээсэн юм.

 

“МН370” онгоц багийн 15 гишүүн, 224 зорчигчийн хамтаар 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр сураггүй болжээ. Онгоцыг хайх ажиллагаанд дэлхий 11 улс оролцож, 2500 орчим аврагчид бүтэн жил эрэн хайх ажиллагаа явуулсан ч онгоцтой холбоо тогтоож чадаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ