УИХ-ын байнгын хороод хуралдаж байна. Эдийн засгийн байнгын хороогоор 2017 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараагаар нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулдах, тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалт явуулж байна. Гишүүдийн зүгээс нийт 37 горимын санал гаргажээ. Үүнээс уг хөтөлбөрийн нэрийг өөрчилж, эдийн засгийг сэргээх хөтөлбөр болгох санал дэмжигдлээ. Мөн уг хөтөлбөрийг жилд хоёр удаа тайлагнаж байхаар болов.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
Уншиж байна |