Киев хотноо мөргөлдөөн боллоо

img

 

Украины нийслэл Киев хотноо иргэд Евромайданы гурван жилийн ойд зориулан тайван жагсаал хийсэн байна. Уг арга хэмжээнд 20 мянган хүн оролцсон аж.

 

2013 онд болсон Евромайданы үеэр украинчууд Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь түлхэн унагаасан билээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Оросын Сочи хотноо амьдарч байна.

 

Тэгвэл өчигдөр болсон тайван жагсаалыг цагдаагийнхан хүчээр тараахыг оролдсоноос болж, эмх замбараагүй байдал үүсчээ. Мөргөлдөөний үеэр цагдаагийнхан даралттай ус, цахилгаан бороохой зэргийг ашиглажээ.

 

Жагсагчид мөн Васильковын гудамж дахь 20 гаруй байгууллагын цонх, шилийг хагалж, танхайрчээ. Цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсгэсэн  12 хүнийг түр баривчилсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
америкыг дагаж тэнэгтсэн малнууд хохь нь ээ.сүйрч мөхөх нь тодорхой
2016-11-23