“Фарк” бүлэглэлтэй энхийн гэрээ дахин байгууллаа

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "Фарк" бүлэглэлийн удирдагч Родриго Лондоно нар дахин энхийн гэрээ дахин байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хоёр тал өнгөрсөн аравдугаар сард энхийн гэрээ байгуулсан боловч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар дэмжигдээгүй билээ.
Эрх баригчид өнгөрсөн аравдугаар сарын 2-ны өдөр “Фарк” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулахыг дэмжиж байна уу” гэх санал асуулгыг иргэдийн дунд явуулсан ч санал асуулгад оролцсон ихэнх иргэн дэмжээгүй юм.
52 жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 220 мянган хүн амиа алдаж, таван сая хүн дүрвэсэн билээ. Өчигдөр байгуулсан шинэчилсэн гэрээний тусламжтай хоёр тал хохирогчдод хүндэтгэл үзүүлэх улмаас нөхөн төлбөр өгөхөөр төлөвлөж байна.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг “Фарк” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулсаныг нь үнэлж, Нобелийн энхтайвны шагналаар шагнасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ