Мосул хотын томоохон замыг чөлөөлжээ

Иракийн чөлөөлөх армийнхан Мосул хотын томоохон замуудыг хяналтадаа авч, террористуудын эсрэг тулаанаа эрчимжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэ сарын эхнээс армийнхан АНУ-ын агаарын дэмжлэгтэй Мосул хотыг чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм. Армийнхан хяналтадаа аваад буй уг замыг терроистууд зэвсэг нийлүүлэх зэрэг үйл ажиллагаандаа ашигладаг аж.
Уг замыг чөлөөлснөөр армийнхан бүсэлтэд ороод буй иргэдэд тусламж үзүүлэх, хотоос гаргах боломжтой болжээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны нэгдүгээр сард Мосул хотыг эзэлсэн билээ. Террористуудаас болж Мосул хотоос 1.5 сая иргэн дүрвэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ