БХИС-ийг Үндэсний болгон тодотголоо

img

Үндэсний батлан хамгаалахын их сургуультай боллоо

 

 

Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо.

 

Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар   сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно.

 

Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил түвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨГСӨГЧ:
АРХИДАЛТЫН УУРХАЙ БОЛСОН ГАЗАР. ӨДӨРТ 1 ӨРӨӨ БАТАЛГААТАЙ ДОТРООСОО ЦООЖТОЙ АРХИДААСТАЙ
2016-11-24
ТӨГСӨГЧ:
АРХИДАЛТЫН УУРХАЙ БОЛСОН ГАЗАР. ӨДӨРТ 1 ӨРӨӨ БАТАЛГААТАЙ ДОТРООСОО ЦООЖТОЙ АРХИДААСТАЙ
2016-11-24
зочин:
Энэ засгийн газар нэр өөрчлөхөөс өөр юу хийж байнаа,яамны нэр, газар хэлтсийн нэр,сургуулийн нэр,талбайн нэр, уулын нэр өөрчиллөө,одоо улсын нэр л үлдлээ
2016-11-24
Зочин:
ДААНЧ НЭГ БОЛОХГҮЙ БАЙГААД БАЙСИЙН. ЭНЭ Ү БАЙХГҮЙГЭЭС БОЛООД БАЙЖ. ОДОО ЯНЗЫН БОЛОХ БХАА.
2016-11-24
Зочин:
ДААНЧ НЭГ БОЛОХГҮЙ БАЙГААД БАЙСИЙН. ЭНЭ Ү БАЙХГҮЙГЭЭС БОЛООД БАЙЖ. ОДОО ЯНЗЫН БОЛОХ БХАА.
2016-11-24