Халтиргаатай замд 600 кг давс байршуулжээ

Хан-Уул дүүргийн зам тээврийн осол ихээр гардаг гудамж замуудад шаардлагатай үед зам дээр үүссэн гулгааг яаралтай арилгахад зориулан 600 кг давс байршуулжээ.
Тус давсыг дүүргийн замын цагдаагийн хэлтэс болон " Тохижилт үйлчилгээний төв " ОНӨААТҮГ хамтран 12 цэгт байршуулсан аж. Ингэснээр тухайн чиглэлийн замд автомашин нь хий эргэсэн тохиолдолд тус давснаас цацах боломжтой юм байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ