Хилари илүү санал авсан ч ялагдал хүлээжээ

img

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн төлөө эрх баригч Ардчилсан намаас Хилари Клинтон, сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп нэр дэвшиж, өрсөлдсөн билээ.

 

Нэр дэвшигчдийн нэг нь эхэлж 270 мандат авсанаар ялалт байгуулах байсан юм.

 

Трамп томоохон мужуудад ялалт байгуулж, 290 мандат авснаар Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон билээ. Тэгвэл Хилари өрсөлдөгчөөсөө 1.8 сая санал илүү авсан ч ялагдал хүлээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Хилари 64.2 сая санал авсан бол Трамп 62.2 сая санал авсан болохыг “The Cook Political Report” байгууллагаас мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene yamar uchirtai yum boloo
2016-11-25